Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш нийт 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. 

Тодруулбал,

- ХӨСҮТ-д 556 хүнд шинжилгээ хийхэд эмнэлгийн нэг ажилтнаас

- Дархан-Уул аймагт 348 хүнд шинжилгээ хйихэд 4 хүнээс

- Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Энэ хүмүүс нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс юм. 

Улмаар Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт 473 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг тодруулахад:

  • Сэлэнгэ аймагт нийт 23
  • Дархан-Уул аймагт 8
  • Говьсүмбэр аймагт 1
  • Улаанбаатар хотод 15 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод хийгдэж байгаа шинжилгээний хүрээнд хоёр дахь давтан шинжилгээнд 139 хүн, гурав дахь шинжилгээнд 40 хүн орсон.

Шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна" хэмээлээ.