ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

"Алтай зочид буудалд байрласан 20 хүнээс халдвар илэрсэн. Энэ зочид буудалд батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарласан. Хүмүүсийг нэг нэгээр нь, гэр бүлийн хүмүүсийг гэр бүлээр нь тусгаарласан. Нийт зургаан гэр бүлийн 20 хүн халдвар авсан нь батлагдсан. 14 хоног дотроо халдвар илэрч болох нууц үеийн хугацаандаа эрсдэл байна гэж ойрын хавьтлыг тусгаарладаг. Энэ буудал тусгай үүргийн онгоц авчрах үеэс эхлээд ажиглан тусгаарлах байраар сонгогдон ажиллаж байгаа. Тэнд  ажиллаж байгаа хүмүүс хяналт тавихын хажуугаар мэргэжлийн байгууллагууд бас давхар хяналт тавьж байна. Манай ХӨСҮТ хүмүүсээ байрлуулах тэдэнд шинжилгээ хийх үйл ажиллагааг зохион байгуулдаг"