Сүүлийн үед пянзан дээр бичүүлсэн цомог Европт хамгийн их борлуулагдаж, CD дээр бичүүлсэн цомгийн борлуулалт буурч байна. Ялангуяа АББА-гийн Вояж цомог пянзаар гарснаас хойш пянз борлуулалт сүүлийн 14 жилд гараагүй хамгийн олон тоогоор борлуулагдаж байна.

Нийт таван саяас дээш хувиар борлуулагдсан хамтлаг дуучдийн тоонд Адел, АББА болон Эд Шийран нар орж байна. Англи улсад гэхэд нийт зарагдсан цомгийн бараг дөрөвний нэг нь буюу 23 хувь нь пянз хэлбэрээр гарсан байна. Хамгийн олон зарагдсан нь Шведийн алдарт дөрвөл АББА-гийн 40 жилийн дараа гаргасан нэг бүр нь 29.98 ам.долларын үнэтэй Вояж цомог хамгийн их борлуулагджээ.

CD дээр бичүүлсэн цомог Англид энэ жил 14 сая ширхэг борлуулагдсан нь бараг CD анх бүтээсэн 1984 оноос хойш хамгийн бага тоо болжээ.