Эдгээр цуврал ном ажил хэрэгч, завгүй хэн бүхний номын тавиур дээр заавал байх ёстой цувралууд юм. Амьдарч буй нийгэм орчныхоо тухай цэгцтэй зөв ойлголттой болох, сонирхсон сэдвийнхээ хүрээнд зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг олоход эдгээр лавлах ном танд туслах болно.

Агуу санааг энгийнээр тайлбарлах нь цувралыг DK хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг ба дэлхий дахинаа 7 сая хувь борлогдож, хэвлэмэл бүтээлийн олон шагналуудыг хүртсэн. Энэхүү цуврал номоос хамгийн өргөн хүрээг хамарсан түгээмэл сэдэв болох улс төр, бизнес, философи, шашин, шинжлэх ухаан, түүх, утга зохиол, социологи, псиxологийн номыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэсэн билээ.

Ном тус бүр тухайн салбарынхаа талаарх онол, ерөнхий санаа, түүхэн хөгжил, холбогдох эрдэмтэн судлаач нарын намтар үзэл санаа зэргийг агуулдаг. Аливаа агуу санаа, сэдвийн хүрээнд хүн бүхэнд "хэзээ, хаана, хэрхэн, яаж" гэсэн асуулт гарч ирдэг. Тэгвэл эдгээр цувралууд таны асуултад баримт нотолгоон дээр үндэслэсэн өнгөт зураг, графикаар дамжуулан хариултыг өгөх болно.

Тухайлбал, социологи гэдэг ойлголт энэ салбарт ажилладаггүй эсвэл сонирхдоггүй хүмүүсийн хувьд хол хөндий эсвэл хэтэрхий том ойлголт мэт санагддаг байж болно. Тэгвэл Агуу санааг энгийнэр тайлбарлах нь цувралын “Социологи” номыг уншсанаар таны бодол өөрчлөгдөх буй за. Нийгмийн бүлгүүд үндсээрээ устах болов уу? Хүн яагаад гэмт хэргийн ертөнцөд уруу татагддаг вэ? Интернэт бидний харилцааг хэрхэн өөрчлөв? гэх зэрэг хүн төрөлхтний нийгмийг илүү зөв болгох гэсэн хүсэл эрмэлзлээс төрсөн асуултуудад тань хариулах болно.

Мөн утга зохиолын хорхойтон, уншигчид эсвэл зохиол бүтээл туурвигчдад зориулсан "Утга зохиол" ном бий. Үүнд эртний Грек, сонгодгийн дараа үеийн Европ эсвэл орчин цагийн Солонгос аль нь ч бай хамаагүй тухайн цаг үедээ утга зохиолын салбарт шинэчлэл хийсэн бүтээл туурвилуудыг нягтлан судалж системтэйгээр тайлбарласан 100 гаруй нийтлэл багтдаг. Энэ бол дэлхийн хамгийн агуу зохиолчдын сод гэсэн бүтээл туурвилуудыг олж нээх, тэдгээр бүтээлд нөлөөлсөн утга зохиолын уламжлал, цаг нийгмийн нөхцөл байдлын тухай мэдлэг олж авахад зориулагдсан ном юм.

Харин "Улс төр" ном нь улс төрийн шинжлэх ухааны ойлголтуудыг товч тодорхой тайлбарласан бөгөөд нарийн түвэгтэй онолуудыг бүдүүвч, оновчтой зураг дүрслэлээр илэрхийлсэн байна. Та анхлан суралцагч, мэргэжлийн оюутан, эсвэл судлаач мэргэжилтэн хэн ч байсан ялгаагүй энэ ном танд улс төрийн ойлголтуудыг өгч нийгмийн мэдлэгээ тэлэхэд тань тус болно.