Энэ жилийн Хар баасан гарагт Amazon компани “Amazon Echo” ухаалаг чанга яригчийнхаа шинэ загварыг танилцууллаа. Одоогоор үндсэн үнээсээ 20 хувиар хямд буюу 99 долларар зарагдаж байна. Tech Insider-ийн технологийн сэтгүүлч Echo-г нэг долоо хоног хэрэглэж үзээд шинэ загвар нь бүх талаар хавь илүү болохыг хэллээ. 

Танд хуучин загвар нь байгаа бол шинийг авах гэж яаралтгүй. 

Дугаралт нь илүү цэвэр, илүү чанга, басс ихтэй. Гоо үзэмж нь үлэмж төгөлдөр. Арай намхан, погдгор, газтай ундааны лаазнаас арайхан том, металл болон даавуун гадаргуутай. Ар талдаа нэмэлт порттой учир чихэвч, нэмэлт чанга яригчаа залгаж болно. 

Энгийн нэг чанга яригчдаас Amazon бүтээлээ үнэ цэнэтэй болгож чадсан. Үүний нууц бол ухаалаг туслах Алекса юм. Алекса танд дуудлага хийх, дуу солих зэрэгт туслах болно.