ТОКИО. /Kyodo/. “Amazon Japan” компани Хятадын “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийн худалдааг баасан гарагт зогсоосон байна.


“Amazon” компанийн Япон дахь салбар дээрх шийдвэрээ АНУ-ын засаг захиргаа “Huawei” компанитай холбоотой бүх гэрээ хэлэлцээрт хатуу хязгаарлалт тавьсантай холбон тайлбарлажээ. “Kyodo” агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, “Huawei”-н ухаалаг гар утсууд, зөөврийн компьютерууд, таблет зэрэг бүх бүтээгдэхүүний худалдааг зогсоосон бөгөөд энэ нь хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.


“Huawei” компанийг Америкийн зах зээлээс шахан гаргахын тулд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп “үндэсний хэмжээнд онц байдал” зарласан билээ. “Google”, “Qualcomm”, “Intel”, “Broadcom” болон Америкийн бичил чип болон програм хангамж хөгжүүлэгч бусад компаниуд Хятадын компанитай хамтран ажиллахаа түр зогсоогоод байгаа юм. Америкийн компаниудыг үүссэн нөхцөл байдалд дасгахын тулд тус улсын эрх баригчид хоригийг түр хугацаагаар сулруулжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг