Таны амьдрал намагт унаж, хөдлөж чадахгүй болсон мэт санагдаж байна уу? Таны эсрэг бүхий л дэлхий зогссон мэт санагдаж байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн дараах цуврал 7 түүхийг уншаарай. Эдгээр түүх нь таны амьдралд хандах хандлагыг өөрчилж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

Эдгээр түүхүүд таны амьдралыг харах өнцгийг өөрчлөх болно.

Таны амьдралд хандах хадлагыг өөрчлөх түүх 1:


Амьдралын утга учир юунд байна вэ?

Бүх зүйлд амжилт гаргаж чаддаг нэгэн охин амьдарч байж гэнэ. Түүний хийх ёстой ганц зүйл бол ямар нэгэн зүйлийг сонгож, түүнд анхаарлаа төвлөрүүлэх байсан юм. Нэгэн өдөр тэрээр цэвэр даавуу, усан будаг гаргаж ирээд будаж эхэлжээ. Түүний зурж буй зураас өмнөхөөсөө илүү тод, илүү төгс болж байсан бөгөөд гайхалтай бүтээл болж байсан. Хэдэн цагийн дараа тэрээр зурагаа зурж дуусаад бахархалтайгаар бүтээлээ харж инээмсэглэсэн.

Түүнийг үргэлж харж байдаг үүл, одод түүний гарт агуу ур чадвар нуугдаж байгаа гэдгийг мэддэг байсан. Тэрээр агуу зураач байсан. Охин өөрөө ч түүнийгээ мэддэг. Өөрийн бүх биеэрээ мэдэрдэг байсан. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр уурлаж, бухимдан босож зогслоо. Яагаад? Яагаад гэвэл тэрээр бүх зүйлд хүрч чадах хэдий ч тэрээр дөнгөж сая дахин нөхөж болшгүй хугацааг даавуун дээр зураг зуран өнгөрүүлсэн юм.

Түүний амьдарч буй хязгааргүй ертөнцөд түүний харж, үзээгүй маш олон зүйл бий гэдгийг ойлгосон. Тэрээр хэзээ нэгэн цагт түүнд зурагнаас өөр зүйл хэрэгтэй гэж шийдвэл түүний зураг зурахад зарцуулсан бүхий л цаг хугацаа дэмий болж хувирна. Тэрээр сүүлийн удаа өөрийн бүтээлээ харсны дараа, хаалга онгойлгож сарны гэрлийн өөдөөс алхжээ. Охин харсан зүг рүүгээ явж байхдаа бодож үргэжлүүлэн алхсаар л байв.

Явж байхдаа охин үүл, ододын өгч буй тэмдгийг огт анзаараагүй. Учир нь түүний оюун санаа амьдралын хамгийн чухал шийдвэр гаргахаар явж байсан юм. Тэрээр олон боломж дундаас өөрийн цор ганцыг сонгох ёстой. Тэр юу хийх вэ? Анагаах ухаан? Архитектур? Эсвэл багш? Түүний толгой дотор маш олон зүйлс эргэлдэж байв.

Хорин таван жилийн дараа охин уйлжээ. Тэрээр энэ хугацаанд төгс зүйлийг хайж урагшилж, хийж болох байсан зүйлээ хийлгүй, тэр олон хаалганы өмнө төөрөлдөж, огт юу ч хийгээгүй гэдгээ ойлгожээ. Ямар ч хэрэгтэй, ямар ч сонирхолгүй, ямар ч хэрэгцээгүй. Эцсийн эцэст тэрээр амьдралын утга бол боломж биш, харин бидний амьдралд гэрэл гэгээ авчирч, урам зориг өгдөг зүйлийг хийх явдал гэдгийг ойлгосон байна.

Харин аль хэдийн насанд хүрсэн эмэгтэй болсон охин нулимсаа арчин урлагийн дэлгүүр орж, хэд хэдэн будгийн багц, цаас зэргийг аван ойролцоох цэцэрлэгт хүрээлэн орон зурж эхэлжээ. Түүний тавьж буй зураас бүр урлагийн гайхамшиг болон хувирч, бүсгүй инээмсэглэн зурсаар л байв. Учир нь тэрээр шийдвэрээ гаргасан байлаа.