Эмэгтэй хүн өглөө босоод нүүрэндээ 80 төрлийн химийн бодис түрхдэг. Мөн эдгээр бүтээгдэхүүний бараг 99 хувийг нь амьтанд туршиж зовоосон байдаг. Гэхдээ та үүнийг мэдээд гоо сайхны бүх бүтээгдэхүүнээ хогийн сав руу чулуудаад шинээр солино гэдэг боломжгүй. Хэрэв та амьтанд ээлтэй, байгальд ээлтэй хэрэглэгч болохоор нэгэнт шийдсэн бол бид танд тусалъя. Бид өмнө амьтанд ээлтэй сормуусны будгуудын талаар мэдээлэл оруулсан.
Харин доорх нь амьтанд ээлтэй, амьтны үсээр хийгээгүй багснуудын танилцуулга. Синтетик үстэй багс амьтны үстэйгээс дутахааргүй чадалтай. Мөн үнийн хувьд ч боломжийн.
1 EcoTools
Amazon
EcoTools-ийг Америкийн амьтны эрхийн төлөөх байгууллага (PETA)-гаас баталгаажуулсан. Иш нь дахин боловсруулсан хулс болон бусад материалаар хийгдсэн, үнэ нь тун ч боломжийн.
2 Illamasqua
Illamasqua
Тэд бүх багсаа синтетик үсээр хийдэг.
3 100% Pure
100% Pure
100%-ийн зорилт бол дээд зэрэглэлийн, цэвэр бүтээгдэхүүн хийх. Тэд багсаа дахин боловсруулсан синтетик материалаар хийдэг.
4 Luxie
Nordstrom
Гар аргаар хийсэн дээд зэрэглэлийн синтетик багс нь будгийг гайхалтай сайн уусгана.
5 Real Techniques
Amazon
Амьтны үсэн багсыг бодвол удаан хэрэглэгддэг, будаг уусгах, түрхэхэд хялбар.
6 Alima Pure
Detox Market
Маш зөөлөн синтетик үстэй, дээд зэргийн чанартай.
7 Wet n Wild
Target
Будгийг арьсанд шингээж, яг л байгалийн мэт харагдуулна. Үнэ нь ч боломжийн.
8 Kat Von D
Sephora
Амьтны үсэн багс дундаа хамгийн сайнтай нь тэнцэх чадвартай багсыг Kat Von D брэнд хийдэг.
9 e.l.f. Cosmetics
Amazon
Хямд үнэтэй, синтетик үстэй, амьтанд ээлтэй багс хайж байгаа бол e.l.f-ийг сонгоорой.
10 Beauty Blender
Sephora
Beauty Blender брэндийн бүх бүтээгдэхүүн 100 хувь амьтанд ээлтэйг дуулгахад таатай байна.
11 Antonym
Antonym
Амьтанд ээлтэй гэсэн сертификаттай.
12 Too Faced
Sephora
Амьтны үсийг санагдуулам зөөлөн үстэй, будгийг гайхалтай уусгана.
13 The Body Shop
The Body Shop
The Body Shop бол олон хүний хайртай брэнд. Тэднийх бүх төрлийн синтетик багс гаргадаг.
14 IT Cosmetics
It Cosmetics
IT Cosmetics амьтанд ээлтэй, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
15 Sigma Beauty
Sigma
Дээд зэрэглэлийн синтетик үсээр хийсэн Sigma брэндийн багс.