Орчин үед гарсан аймшгийн кинонуудаас цоо шинэ сэдэв хөндөж, хүмүүсийн шар үсийг босготол айлгасан кино бол яахын аргагүй “Аниргүй орчин” мөн. Хэрвээ танд энэ кино таалагдсан бол, энэ кино шиг таныг айлгаж дөнгөх бүтээлүүдийг танилцуулж байна.


ALIEN

Сансрын хөлгийн нисгэгчид аймшигт хар гарагийн амьтадтай тааралдаснаар адал явдал эхэлнэ.

BLUE VELVET

Дэвид Линчийн 80-аад оны мартагдашгүй суут бүтээлүүдийн нэг. 

Bug

Уг кинонд бие дотроо шимэгч амьтад орсон гэдэгт итгэсэн хоёр хүний талаар гарна. Сэтгэхүйн аймшгийн кино гэж энийг л хэлнэ дээ.

The Burbs

Бидний мэдэх жүжигчин Том Хэнксийн тоглосон аймшгийн – инээдмийн кино.

The Cabined of Dr. Caligari

1920 онд хийгдсэн бараг 100 жилийн өмнөх уг кино нь хүмүүсийг ховсддог алуурчны талаар өгүүлнэ. Цуврал алуурчдын тухай киноны эхлэлийг тавьсан гэж хэлж болно.

Don’t look now

70 оны энэхүү аймшгийн кинонд охиноо алдсан эцэг эхийн шаналалыг харуулах болно

Duel

Нэрт найруулагч Стивен Спилбергийн кино урлагт суут бүтээл туурвих эхлэлийг тавьсан кино гэхэд болно.

The exorcist

1973 онд Уйлиам Фридкин аймшгийн киноны бүхий л төсөөллийг орвонгоор нь эргүүлж чадсан юм. Биед нь ад чөгтөр шүгэлсэн нэгэн охины талаар энэ кинонд гардаг байна. Уг сэдэв одоог хүртэл аймшгийн кинонд гарсаар байгаа билээ.

Get out

Саяхан болсон Оскарын шагнал гардуулах ёслолд маш олон төрөлд нэр дэвшсэн уг кино нь хар арьст залуу, цагаан арьст найз охиныхоо гэрийнхэнтэй танилцаж байгаа талаар өгүүлнэ. Гэхдээ тэр хайртай охиныхоо гэр бүлийнхэн нэг л биш байгааг ухаарах ажээ.

The Gift

Аймшгийн кино гэдэг нэг хайрцаг дотор баригдах боломжгүй. Уг кинонд цус асгарсан аймшигт үзэгдэл гарахгүй ч гэлээ сэтгэхүйгээр тань нэг сайхан тоглож өгнө дөө.