Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-26-ны өдрүүдэд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 4 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах юм. 

Тус өдрийн өглөө 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөнийг зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсох бөгөөд сургууль, цэцэрлэг орохгүй. 

Тиймээс 07.00-10.00 цагийн хооронд нислэгтэй иргэд замын хөдөлгөөн бүрэн зогсохоос өмнө буюу өглөөний 07.00 цагаас өмнө "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр очсон байх шаардлагатай. Мөн энэ хугацаанд Улаанбаатарт буусан бол нисэх дээр хүлээж байгаад хөдөлгөөн нээгдэхээр буюу 10.00 цагаас хойш хот руу орж ирэхийг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.