СӨҮЛ. /CNN/. АНУ, БНАСАУ-ын удирдагчид энэ оны эхээр зогсонги байдалд орсон цөмийн хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр тохиролцжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хилийн ойролцоо уулзсаны дараа сэтгүүлчдэд ийнхүү мэдээлжээ. Мөн тэрбээр маш сайхан уулзалт болсныг онцолсон байна.

Хоёр орны удирдагчдын уулзалт нэг цаг орчим үргэлжилж, уулзалтын дараа Ким Жөн Ун БНАСАУ руу буцжээ. Тэрбээр дараагийн уулзалт хэзээ ч болж магадгүй болохыг энэхүү уулзалт харууллаа хэмээн хэлжээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уулзалтын талаар хэлэхдээ, Солонгосын 80 сая иргэнд итгэл найдвар төрүүллээ хэмээжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг