АНУ-Мексикийн хилийг хууль бусаар давахыг оролдсон бүлэг цагаачдын дунд аавынхаа хамт явж байсан долоон настай Гватемал охин нас барсан хэрэг гарсан тухай “Washington Post” сонин мэдээлэв.

12 дугаар сарын 6-нд бүлэг цагаач иргэнийг баривчлан саатуулахаар АНУ-д авчирсан бөгөөд тэдний дунд байсан бага насны охин хүчилтөрөгчийн дутагдал болон гэнэтийн цочролын улмаас нас барсан байна.

“AP” агентлаг хил дээрх цэргийн албан хаагчдын хэлснийг иш татан мэдээлснээр, охин хоол ундгүйгээр хэд хоногийг өнгөрүүлсэн байсан ажээ.

Төв Америкийн олон мянган цагаач иргэн АНУ-ын хил дээр хүрч ирээд байгаа юм. Тэдний дийлэнх нь Гватемал, Хондурас болон Эль Сальвадорын иргэд бөгөөд ядуурал, хүчирхийллийн улмаас эх орноо орхин дүрвэж буй нь энэ юм.

Цагаачдын хэлснээр, АНУ-ын хилээр хууль бус давахыг оролдсон бүх хүнийг баривчлан саатуулж, ял тулгаж, албадан гаргана хэмээн тус улсын эрх баригчдын анхааруулсныг үл хайхран Америкт орогнох хүсэлтэй байгаа ажээ.

Охиныг нас барсан тухай мэдээллийг АНУ-ын холбогдох албанаас албан ёсоор хийгээгүй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters