“Гала”-ийн Ану хэмээн гарч ирсэн дуучин Ч.Уранхолбоог гурван охины ээж  болсон ч хүүхдээ өөрөө тээж төрүүлээгүй гэх яриа дагасаар байдаг. Үүний хариуд өнгөрсөн жил тэрбээр хөл хүнд зургаа дэлгэж шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл дуучин Ану 20 гаруй хоногийн дараа  дахин амаржихаар болсон, хоёр ихэр ураг тээж яваа гэдгээ телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ ярьжээ. Хувцасны дэлгүүрийн бизнесээ хөл дээрээ тогтоочихсон учраас төрснийхөө дараа уран бүтээлээ хийж эхлэхээр шийдсэн гэнэ.  Тэрбээр эх орондоо “Гурван гал” эмнэлэгт төрөхөөр төлөвлөсөн сурагтай.