ВАШИНГТОН. /РИА Новости/. БНАСАУ пуужин харвасан бөгөөд нөхцөл байдал хэрхэхийг АНУ ажиглаж байгаа. Түүнчлэн АНУ Япон болон БНСУ-тай зөвлөлдөх уулзалт хийнэ хэмээн тус улсын засаг захиргааны эх сурвалж мэдэгджээ.

“Бид нөхцөл байдлыг ажигласаар байгаа. Япон болон БНСУ-тай бид нягт харилцаа холбоотой ажиллаж байгаа” хэмээн тэрбээр мэдэгджээ. 

БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд ямар төрлийнх нь тодорхойгүй хоёр пуужин харвасан тухай “Ёнхап” агентлаг өмнө нь мэдээлсэн билээ.  БНАСАУ-ын харвасан пуужинг ойрын зайн тусгалтай баллистик пуужин байсан гэж АНУ үзэж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг