2018 оны 4-р сарын 9-нд Apple компани улаан өнгийн  iPhone 8, 8 Plus (RED) загваруудаа танилцуулсан билээ. Өнгөрсөн жилийн энэ өдөр мөн улаан өнгийн iPhone 7, 7 Plus (RED) утсууд танилцуулж байсан юм. 

Энэхүү онцгой iphone RED edition загвар нь Apple компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй олон ажлын нэг бөгөөд энэ удаагийн "улаан" өнгөтэй онцгой загварууд нь Дэлхий дахинд томоохон асуудал болоод байгаа ДОХ өвчинтэй тэмцэх зорилготой. Өөрөөр хэлбэл, шинэ загварын iPhone утсуудыг худалдан авсан хүн бүр ДОХ өвчинтэй тэмцэх үйлсэд тус дэм үзүүлж байгаа хэрэг юм. Таны худалдан авсан РЭД лимитэд эдишин загварын бүтээгдэхүүний үнэ өртөг нь 100 хувь The Global Fund санд ХДХВ/ДОХ хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг байна. Цаашлаад Гана, Лесото, Руанда, Өмнөд Африк, Танзани Кени, Кени, Замби зэрэг орнуудын ХДХВ - ийн халдвартай хүмүүст тусламж болон очдог аж. 

64GB, 256GB-н сонголттойгоор худалдаанд гарсан iPhone 8, 8 Plus (RED) утсууд нь энгийн iPhone 8, 8 Plus-тай ижил үзүүлэлттэй, ижил хэмжээтэй. Цорын ганц өөр зүйл нь улаан хар өнгийг хослуулсан загвартай. RED Iphone гар утсаар зогсохгүй улаан Iwatch цагны оосор, Ipad гэр, утасны гэр, beats-н чихэвч, speaker шинээр худалдаанд гарах гэнэ. 



Мэдээллийн ивээн тэтгэгч:  PC mall