Guardian сонин сэтгүүлч Брайан Мерчантын номноос эш татан “Тэднийг яг л амьтан шиг байлгадаг” хэмээжээ. Мерчант Apple-ийн гол нийлүүлэгч болох Foxconn компанийн хаалттай үйлдвэрт очсон байна. Хятадын Лунхуа хотод байрладаг тус үйлдвэр сэтгүүлчид гүн сэтгэгдэл үлдээсэн тул “iPhone-ы нууц түүх” нэртэй ном хүртэл бичжээ. 

Уншигч та санаж байгаа бол iPhone гар утасны ар талд “Калифорнид загварлаж, Хятадад угсрав” гэсэн бичиг бий. Ингэж бичихийг Америкийн хуульд заасан аж. Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай уг гар утасны сэлбэгийн дийлэнхийг Хятад улс нийлүүлдэг. Хямд үнэ, ажлын өндөр бүтээмж зэрэг нь Хятадыг гол нийлүүлэгч болгоход хүргэсэн. 

Америкийн хөдөлмөрийн судалгаанаас үзвэл 2009 оноос хойш Хятадын үйлвэрийн салбарт 99 сая ажлын байр бий болжээ. 

Foxconn-ы талаар

Хятадын хамгийн том ажил олгогч компани. Одоогоор 1.3 сая хүн тус компанид ажиллаж байгаа нь Эстони улсын хүн амтай тэнцэнэ. Дэлхий дахинд Walmart, McDonald’s хоёр л ийм олон ажилтантай билээ. 2010 оноос эхлэн Foxconn-ы ажилчид амиа хорлох нь ихэссэн. Тухайн жилд гэхэд л 18 амиа хорлолт, 14 аллага гарчээ. 

Лунхуагийн үйлдвэрээр зочлохуй.

Лунхуа хотын оршин суугчид ажиллаж, идэж, унтаж, ажиллахаас өөр онц зүйл хийдэггүй, тийм л завгүй хот. Үйлдвэрийн бүх орц, гарцыг харуулууд манаж, ажилчид тусгай зөвшөөрөлгүйгээр орж, гарч болдоггүй. Үйлдвэрийн бүсэд нэвтэрдэг тээврийн жолоочдоос хурууны хээг нь авдаг. 

Нэгэн удаа Reuters агентлагийн сэтгүүлч үйлдвэрийн хашааны ойролцоо зураг авсных нь төлөө машинаас нь чирж буулгаад зоджээ. Хашааны ойролцоо “Зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглоно” тэргүүтэй тэмдэглэгээнүүд өлгөсөн.

Сэтгүүлч Брайан харин хувцас солих өрөөгөөр дамжин үйлдвэрт орохдоо “Хүн байх газар биш” хэмээн товч, тодорхой дүрсэлсэн юм. 

Үйлдвэрийн дүрэм журам 

Үйлдвэрийн ажилчин өчүүхэн ч атугай алдаа гаргахад нь бүхний өмнө зарладаг. Саяхан бас нэг хүн амиа хорлож, учир явдлыг тодруулахад олны өмнө доромжлуулахыг хүсэлгүй өөрийгөө өмгөөлөхөд нь цагдаа дууджээ. Үүнээс хойш гурав хоногийн дараа цонхоор үсэрч амиа егүүтгэсэн. Үүнээс болж цонхнуудад төмөр хаалт хийсэн ч нэмэргүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.  

Хүмүүс тэндээс явдаггүй шалтгаан нь их энгийн. Ажилчдын цалинг бүтэн өгдөггүй, үнэ төлбөргүй амьдруулахыг амлаад, эцэст нь байр, усны мөнгө нэхнэ. Тэд өдөрт 12 цаг ажилладаг. Ажлын цагаар хоорондоо ярихгүй, зөвхөн ахлахын зөвшөөрлөөр л бие засдаг байна. 

1.Foxconn-ы ажилчдыг жагсаасан байдал. 

Дэвид Жонсон/Reuters

2.Ажилчдын амьдрах байр. Нэг өрөөнд найман хүн байрладаг. 

Ван Юишу/Camera Press

3.Лунхуа дахь Foxconn үйлдвэрийн ажилчдын үдийн цай

Ван Юишү/Imaginechina/Camera Press

4.”Хүн байх газар биш.” Хятад улс Лунхуа.

Брайан Мерчант 

5.Хүмүүс ажилчны хувцас өмсөж Хонконг дахь Apple-ийн дэлгүүрийн өмнө эсэргүүцэл хийж байгаа нь. Лоозон дээр нь “Зүрх сэтгэлгүй Apple, ялзарсан алим” гэжээ.

Энтони Диксон/AFP/Getty Images

6. Лунхуагийн үйлдвэрийн ханын зургийг авах нь амь насанд ч аюултай. 

Уолт Моссберг

8.Лунхуа хотыг олон зуун үйлдвэр их хэмжээгээр бохирдуулсан.

Flickr

9.Цонхоор үсэрч амиа хорлодог хүмүүст зориулсан төмөр тор. 

Flickr

10.Лунхуагийн үйлдвэрийн гудамж. Барилга бүрт амиа хорлохыг завдсан хүмүүст зориулсан төмөр тор өлгөжээ.

Wikimapia