Apple-ийн үүсгэн байгуулагч, инженер Стив Возняк криптовалютын хөрөнгө оруулалтын платформ Efforce-т зориулж WOZX гэдэг криптовалют гаргасан бөгөөд уг платформд өнгөрсөн жил нэгдэн оржээ. 

WOZX  токенууд HBTC бирж дээр  саяхан анх удаагаа гараад байгаа  бөгөөд дараа долоо хоногт Bithumb Global бирж дээр нэмэгдэх болно. Одоогийн байдлаар нэг токены үнэ нь нэг доллараас арай илүү үнэтэй байгаа бөгөөд түүний нийлүүлэлт нь 1 тэрбум ширхэг койноор  хязгаарлагдаж байна. 

Efforce –ийн вэбсайт дээр бичсэнчлэн уг платформ нь хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг санхүүжүүлэхэд түлхэц, дэмжлэг  болох бөгөөд ингэснээр ирээдүйд эдийн засгийг "токенжуулах"-д хувь нэмрээ оруулна.  

Жишээлбэл, Efforce  платформ эрчим хүчний зардлаа бууруулсан хэрэглэгчдэд гаргасан хэмнэлтийг нь WOZX токеноор олгож байх болно. 

Компанийн твиттер дээрх албан ёсны хуудсанд Вознякийн шинэ төслийг ашиглан ашиг олох гэсэн хүмүүс (скамерууд) WOZX  токеныг 10-р сард DeFi- төвлөрсөн бус санхүүгийн  Uniswap бирж дээр гаргасан гэж худлаа мэдээлэл тараасан болохыг мэдэгджээ

Эх сурвалж: Криптодоогтер