Америкт араар тавилтын талаар судалгаа явуулахад 90 хувь нь завхайрлыг хүлээн зөвшөөрч болохгүй гэж хариулжээ. Гэвч 30-40 хувь нь хайртай хүнээ араар тавьсан байна. Гэр бүлээс гадуурх харилцаанаас болж сэтгэл гутрал, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, бүрамь нас эрсдэх тохиолдол ч гардаг. Тэгвэл хүмүүс яагаад үр дагаврыг нь мэдсээр байж араар тавьдаг вэ? “Нэг хуурсан бол хуурсаар л байх болно” гэдэг үг үнэний ортой юу? Psychologytoday.com сэтгэл судлаачдын сайтаас хариуг нь нэхъе. 

Араар тавих гурван том шалтгааныг авч үзье:

1. Бие даасан шалтгаан. “Once a cheater always a cheater” буюу нэг хуурсан бол хуурсаар л байх болно гэсэн утгатай хэлц үг бол тусгай шалтгаантай холбоотой. Хувь хүний онцлог тал гэсэн үг. Үүнд: 

  • Хүйс. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулбал араар тавих нь их. Энэ нь тэдний тестостероны хэмжээ харьцангуй өндөр, үүнийг дагаад секс хийх хүсэл нь илүү байдагтай холбоотой. 
  • Зан чанар. Ичих зан багатай, хүлээн зөвшөөрч болмоор зан чанар багатай хүмүүс араар тавих нь илүү байдаг.
  • Шашин, улс төрийн чиг. Шашин шүтлэг ихтэй, улс төрийн чанга, консерватив үзэл баримтлалтай хүмүүс үнэ цэнээсээ болоод араар тавих магадлал бага. 

2. Харилцааны шалтгаан. Хайр дурлалдаа сэтгэл ханамжгүй байгаа тохиолдолд хүмүүс нэгнээ хуурдаг. Ийм хүмүүс тохироо сайтай хүнтэй байснаар араар тавих хүсэл нь багасч, үгүй болдог. “Once a cheater always a cheater” гэдэг ойлголт энэ бүлгийн хүмүүст хамаагүй. Замаасаа гажсан үед нь харилцаанд нь асуудал байгаа, эсэхийг нягтлах хэрэгтэй. Үл ойлголцол, ширүүн зөрчил, сексийн тааламжгүй байдал, сэтгэл гутрал олдох нь элбэг. Түүнчлэн хоорондоо дэндүү өөр хүмүүс гэр бүлээс гадуур явдалтай байдаг. Анги давхарга, боловсролын зэрэг, зан чанар, бүр дуртай дуу хөгжим, кино ч хүртэл араар тавилтад хүргэж болно. Тэдний алддаг нэг зүйл бол дутуугаа бусдаас нөхөж байна гэж бодох явдал. Хүн амьдралдаа үргэлж ямар нэг зүйлээр дутаж явдаг тул өөр эмэгтэй, өөр эрэгтэйд очоод бүрэн бүтэн сайхан амьдарна гэж боддог. Гэтэл үнэндээ тэр амьдрал нь ч дутуу дулимаг болоход ахиад л өөрийг эрэлхийлнэ. 

3. Нөхцөл байдлын шалтгаан. Бусад нь тодорхой нөхцөл байдлаас болж хуурдаг. Араар тавих сэдэлгүй, төгс хайр дурлалтай учирсан байлаа ч хүрээлэн буй орчных нь ямар нэг зүйл эрсдэлд оруулдаг. Зарим нөхцөл байдал бусдаасаа илүү эрсдэлтэй. Царайлаг, дур булаам хүмүүстэй удаан хамт байвал, ажлын байр, албан тушаал нөлөөлны. Жишээ нь, хүнд хүрч ажилладаг бол, хувийн амьдралаа ярилцдаг ажил бол, хоёулхнаа цаг өнгөрөөх хэрэг гардаг ажил бол. Түүнчлэн хүйсийн харьцаа ажлын болон кампусын орчинд тэгш бус байвал араар тавих магадлал ихэснэ. Эцэст нь том хотод олуулаа амьдардаг хүмүүс гэр бүлээс гадуур харилцаатай байх нь элбэг.

Гэр бүлээ араар тавилтаас яаж хамгаалах вэ?

Эхлээд араар тавилт гэж юу болох талаар хайртай хүнтэйгээ ярилц. Хүн бүр араар тавилт, улаан шугамны талаар өөр өөр бодолтой. Тиймээс хэн хэнээ гомдоохгүйн тулд хэмжээ хязгаараа тогтоогоорой. Ихэнх хүн өөр хүнтэй секс хийхийг араар тавилт гэж үздэг бол сүүлийн үед чатлах гэдэг шинэ араар тавилт гарч ирсэн. Чатаа нуухад хүрдэг, тэгтлээ их бичдэг, болохгүй юм бичдэг болохоор хуурч байна л гэсэн үг болж байгаа юм.