Ардчилсан намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батмөнх "Аливаа хүн улс төрийн намыг сонгоно гэдэг хувь хүний том шийдвэр. Энэ олон жил АН-д зүтгэснийхээ дараа, энэ олон жил хүч хөдөлмөрөө зарцуулсны дараа намаас гарах мэдэгдэл хийнэ гэдэг бол илүү хүнд, хэцүү зүйл. Гэхдээ бидэнд энэ намаас гарах болсон шалтгаан байгаа. 

Би 2010 оноос хойш АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр тасралтгүй ажиллаж ирсэн. 1990 оноос хойш АН-д тодорхой хэмжээгээр зүтгэсэн. Би АН-ын том лидер биш. Гэхдээ би 2012 онд Шинэчилэлийн Засгийн газарт Эдийн Засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. 2013-2016 онд Чингэлтэй дүүргийн АН-ын дарга байсан. АН-ын тогоонд олон жил чанагдсан Ардчиллын төлөө сэтгэлтэй бие хүн. Өнөөдөр намаасаа гарах болсон шалтгаан бол сүүлийн үед АН дотор болоод буй зүйлтэй холбоотой. АН-ын нэр хүнд ямар байгааг бид харж байна. УИХ-ын 9 гишүүнтэй сөрөг хүчин байсан. Өнөөдөр бүлэггүй болсон. Яагаад ийм байдад хүрэв. Эрх баригч нам 2 хуваагдсан, улс оронд шинэчлэл бий болоогүй байхад сөрөг хүчин нь тэднээсээ нэр хүндгүй болсон. Эрх баригч нам, сөрөг хүчин намын дарга нарын нэр хүнд асар хол зөрүүтэй байна. Энэ бүх асуудал АН-ын дотоод асуудалтай холбоотой. Бидний яриад байдаг ардчилал гэдэг зүйл алга болсон. 

2016 оны сонгуульд ялагдсаны дараа өмнөх алдаагаа ойлгоод шинэчилэгдэх болов уу гэтэл өнөөдрийг хүртэл огт тийм үзэгдэл явагдсангүй. Улам ухарсан, дотроо зөрчилдсөн байдалтай яваад байна. Сонгууль болоход нэг л жил үлдлээ. Гэтэл Ардчисан нам цаашид яах нь тодорхойгүй байна. Бид өнөөдөр залуу хүмүүс биш. Магадгүй би 10 насаар залуу байсан бол энэ намыг шинэчилье гээд явах байсан. Бид багадаа энэ намд 20 жил зүтгэсэн. Тэгэхэд өнөөдөр үр хүүхэд минь юунд амьдрах гээд байгааг ойлгохгүй, тэр бодлогоо тодорхойлж чадахгүй хэмжээнд байна. Хэдхэн хүн эрх мэдлээ ашиглаж баяжихын төлөө явдаг энэ намд цаашид байж чадахгүй" хэмээн мэдэгдлээ.

Тэдний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.