Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гаргасан.

Энэ дагуу Засгийн газар, МАН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжсэн. Өнөөдрийн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлахаар төлөвлөөд буй.

Харин АН дээрх хуулийн төслийг хэлэлцэн батлах гэж буй үндсэн хууль зөрчсөх хэрэг болж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар АН-аас мэдэгдэл гаргаад буй. /Тус мэдэгдлийн ЭНД дарж уншина уу/

Тэгвэл яг одоо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах гэж буйг эсэргүүцэж, Монголын Ардчилсан залуучуудын холбооноос  "Үндсэн хуулийн бус аргаар Шүүх засаглалыг дээрэмдэж болох уу" сэдэвт хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийг шууд дамжуулж байна.