Энэ сарын 9-нд Авлигын эсрэг Олон улсын өдөр тохиож буйтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэгдээд буй УИХ, Засгийн газрын гишүүдийг шалгаж буй эсэхийг тодрууллаа.

Энэ талаар АТГ-аас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр хүнийг дуудаж байцаалт аваагүй. Зээл авсан бүх төслийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ ЖДҮ-ийн зээл авсан ААН бүрийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа гэдгийг хэллээ.