2018 оны эхний 12 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 4367  удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож Oнцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь насыг авран хамгаалжээ.

Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэн тохиолдсон аюулт үзэгдэл, ослын хохирлын хэмжээг 15,3 хувиар бууруулж, аварсан эд хөрөнгийн тоог 92,2 хувиар нэмэгдүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.