Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа зургаа тавьж Зул сарын мэндчилгээ дэвшүүлж зургаа нийтэлжээ.

Ингэхдээ Ерөнхий сайдын өмссөн пүүз нь хэт хуучирсан, тааруухан гарсан тул хэт хуурамч харагдахаар фотошопдож орхисон нь Австралийн иргэдийн ярианы сэдэв болж орхижээ. Ерөнхий сайд Скотт Моррисоны фотошопдсон гутлын алдааг сошиал сүлжээгээр #Shoegate гэсэн хаштайгайгаар элэглэн, Австралийн Засгийн газрын гишүүдийн зургийг ч засч шоглосон байна.

Ажилтнуудынх нь хийсэн энэхүү алдаа олныг хамарсан тул Моррисон тухайн үед зураг авахуулахдаа өмссөн пүүзнийхээ зургийг тавьж жиргэсэн байна. Тэрбээр жиргээндээ, 

“Миний гутлыг цэвэрлээд өг гэж би хэнийг ч үүрэгдээгүй. Хэрэв та фотошопыг заавал хэрэглэх шаардлагатай байгаа бол хөлөндөө бус толгой дээрх үсэндээ анхаарсан нь дээр шүү” хэмээн жиргэжээ. Ерөнхий сайдын энэхүү жиргээ иргэдэд таалагдсан бөгөөд түүний дараа автраличууд хуучин ч гуталтай зургаа постолж эхэлсэн байна.