Джек Моррис, Лорен Булленнар нар бусдын л адил жирийн амьдралтай, оффисын ажилтай хоёр байв. Тэд 2016 онд Фижид амрах үеэрээ анх танилцжээ. 

Гэвч тэдний амьдрал одоо жирийн нэгний амьдралтай төсөөлөшгүй. Тэд дэлхий даяар аялж, гайхалтай, алдартай зургуудыг инстаграм хуудсандаа постлож, сард дундажаар 9000 долларын орлого олдог аж. Джек одоо 2,8 сая гаруй дагагчтай бол Лоренийг 1.2 сая хүн дагажээ. Тэдний нэг пост нь л гэхэд доод тал нь 3000 доллар олдог байна.