ЛОНДОН. /BBC/. "Хэрэв Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдвол албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байна" гэж тус улсын Канцлер Филип Хаммонд BBC” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Б.Жонсоны шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэрээгүй “Brexit”-ийн талаар Ф.Хаммонд хэлэхдээ, тийм баримт бичигт гарын үсэг зурж чадахгүй гэжээ. Мөн Их Британийн Канцлераас ирэх долоо хоногт ч огцрох боломжтой талаар нь лавлахад, би лхагва гарагт буюу Тереза Мейг огцрохоос өмнө албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж хариулсан байна.


Их Британийн Ерөнхий сайд хийгээд эрх баригч Консерватив намын даргын албан тушаалын төлөө өрсөлдөгчдийн халз мэтгэлцээний үеэр  Б.Жонсон, Их Британи ирэх 10 дугаар сарын 31 гэхэд Европын Холбооноос гарах шаардлагатай гэдгийг онцолсон бол  Жереми Хант, “Надад төлөвлөгөө байгаа тул 10 дугаар сарын 31 гэхэд ЕХ-ноос гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн билээ.


Консерватив намын 160 мянга гаруй гишүүн намынхаа шинэ даргыг тодруулахаар саналаа өгч байгаа бөгөөд энэхүү санал хураалт орон нутгийн цагаар даваа гарагийн оройн 17 цагт дуусах ёстой. Шинэ удирдагчийн нэрийг маргааш буюу мягмар гарагт олон нийтэд танилцуулна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг