Өнөөдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Монголын хүүхдийн ордонгийн ард баригдаж байсан барилга дээрээс хоёр блок  унажээ. 

Блок машин дээр унаж дотор нь байсан 1 иргэн гэмтэж эмнэлэгт байна. Уг барилга нь “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж буй оффис үйлчилгээний зориулалтын байр ажээ.

Яг одоо цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.