Б.Баясгалан
04 сарын 19, 2019
Барилга угсралтын талбайд ажил гүйцэтгэж байсан ажилтан өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Талст ширээт” ХХК-ний захиалгаар баригдаж буй зоорьтой 16 давхар 2 блок барилгын В1 блокийн барилгын ажил гүйцэтгэгч “Авай цахир” ХХК нь барилга угсралтын талбайд БНбД 12-03-04 болон БНбД 12-04-06 тоот “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж” -ийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас 2019 оны 04 сарын 10-ний өдөр 1 давхарын хэв хашмалын угсралтын ажил гүйцэтгэж байсан ажилтан 4 метр орчмын өндрөөс унасан осол гарчээ.
Иймд 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 02-06-049/64 тоот улсын ахлах байцаагчийн актаар барилгын ажлыг түр зогсоож, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч ажиллаж байна.
Эх сурвалж: НМХГ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.