Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Тус хуралдаанаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсныг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна.