Таны амьдралд хандах хадлагыг өөрчлөх түүх 2:

Тэрээр хааяа нэг хүмүүсийн нүд рүү хардаг. Хүний нүд рүү харахын оронд доош газар луу харахыг илүүд үздэг. Учир нь газар ямар ч аюулгүй бөгөөд юу ч хүсэж, юу ч шаардахгүй, худал хэлэхгүй, урвахгүй. Газар луу харсанаар тэрээр өмнө нь хийсэн зүйлээсээ ичихгүй. Түүнийг байгаагаар нь л хүлээж авна.

Тэрээр бааранд миний хажууд сууж, тониктой архи руу харснаа газар луу харж,тэгснээ дахиад л тониктой архи руу харна. "Ихэнх хүмүүс огт ойлгодоггүй" хэмээн тэрээр ярьж байна. Тэд надаас "Яасан бэ?, Чамайг бага байхад чинь зоддог байсан юм уу?" зэрэг асуултыг тавьдаг. Харин би тэдэнд огт хариулдаггүй. Учир нь би тэдэнд тайлбарлахыг хүсдэггүй. Тэд миний бодлыг сонирхож байгаа ч гэж би боддоггүй».

Харин түүний яриаг баарны цаана зогсох нэгэн залуу тасалдуулж, инээмсэглэж түүнийг "Сайн уу. Чи маш үзэсгэлэнтэй юм. Би чамайг ямар нэгэн зүйлээр дайлах уу" хэмээн асуулаа. Бүсгүй юу ч хариулсангүй дахин газарлуу ширтлээ. Удалгүй тэр залуу бүсгүйг ярих сонирхолгүй байгаа гэдгийг ойлгоод орхиод явж.

"Би бас явах уу?" хэмээн би асуулаа. "Үгүй" гэж бүсгүй нүдээ дээшлүүлэлгүй хэлээд үргэлжлүүлэн "Би гарч агаар амьсгалмаар байна. Чи заавал хамт гарах албагүй. Гэхдээ хүсвэл би дургүйцэхгүй" гэв. Би бүсгүйн араас гарч, баарны дэргэдэх төмөр сандал дээр хамт суулаа.

-Хүйтэн шөнө байна.

"Харин тиймээ" хэмээн бүсгүй нүдээ дээшлүүлэлгүй л хариуллаа. Түүний дулаан амьсгаа хүйтэн агаарт гарч, газарлуу жижиг жижиг үүл болон бууж байв. "Чи яагаад энд надтай хамт байгаа юм бэ? Чи дотор бусад энгийн хүмүүстэй юм ярьж суухыг илүүд үзэхгүй байна уу?"

"Би энд баймаар байна. Би ч гэсэн хэвийн бус. Чи хардаа бид Сан-Диегод байж бидний амьсгаа хос болон гарч байна. Энэ бол хэвийн бус. Бас би бааранд кеттэй ирсэн. Яг л над шиг. Хэрэв бид 1994 онд байсан бол энэ хэвийн зүйл байх байсан.

Тэрээр харцаа дээш болгон над руу харан инээмсэглээд "Чи бөгж зүүсэн байна. Эхнэртэй тийм үү? гэв.

"Тийм ээ. Миний эхнэр Эйнжел ажлаасаа тараад одоо наашаа ирж яваа. Бид энд оройн хоол идэхээр тохирсон юм" гэхэд.

Бүсгүй ойлгосон гэсэн харцаар толгой дохин дахин доош харлаа. 

-За за тэгвэл надад энд хийх зүйл алга. Гэхдээ би чамд нэг түүх ярьж өгөх үү?

-Тэгэлгүй яахав. Би чамайг анхааралтай сонсож байна.

Бүсгүй ярьж эхэллээ. Бүхий л зүрх сэтгэлээсээ, тодоос тод ярьж эхлэв. Тэр миний нүд рүү харж, дараа нь тэнгэр лүү үсэрч, дахин газарт унан буцаад л миний нүдэн дээр ирж байлаа. Түүний энэ тойрог нь түүхийг дуустал дахин дахин давтагдаж байсан. Надтай харц тулгарах бүрт түүний харах хугацаа хэдэн секундээр улам удааширч байв.

Би түүний яриаг таслалгүй үг бүрийг нь сонссон бөгөөд түүний хоолойны өнгө, хөдөлгөөн зэргийг мэдэрч байсан юм.

Харин тэрээр ярьж дуусаад, амьсгаа аван "Чи одоо миний түүхийг мэдэж авлаа. Би чамд хачин санагдаж байгаа тийм үү?" гэж надаас асуув.

Би түүнд "Баруун гараа цээжин дээрээ тавь" хэмээхэд тэрээр жаахан бодсоны эцэст гараа тавилаа. Би "Чи ямар нэгэн зүйл мэдэрч байна уу" хэмээхэд,

-"Тийм ээ, миний зүрх цохилж буйг сонсож байна".

-"Харин одоо нүдээ ань, хоёр алгаа нүүрэн дээрээ тавиад дээрээс нь доош нь удаан гүйлгэ" гэхэд тэрээр миний хэлснийг хийлээ. Одоо ямар нэгэн зүйл мэдэрч байна гэтэл тэр "Би өөрийнхөө нүд, хамар, амыг мэдэрч байна. Өөрийнхөө нүүрийг мэдэрч байна" гэв.

"Яг зөв. Гэхдээ чамтай харьцуулахад түүхэнд зүрх цохилдоггүй, тэдэнд нүүр байдаггүй. Учир нь түүх бол амьд зүйл биш. Тэд бол хүн биш. Зүгээр л нэг түүх».

Тэрээр анхааралтай намайг сонсож нүд рүү хараад чин сэтгэлээсээ инээмсэглэн «Зүгээр л түүх. Бидний амьдралыг даван туулсан түүх» гэв.

"Тийм ээ. Бидэнд ямар нэгэн зүйлийг зааж сургасан түүх".


Өмнөх нийтлэл: Амьдралын утга учир юунд байна вэ? (Түүх 1)

Үргэлжлэл бий ...