ТЕГ-ын дарга асан, хошууч, генерал Б.Хурц "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцов. Тэрээр энэ үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр болсон үйл явдлыг явдлыг ярьлаа.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц "Намайг АТГ-т байхад Солонгосоос хүмүүс ирээд намайг Л.Болдоос 300 мянган доллар авч өг гэж хэд хэд ирсэн. н.Дашдэлэг генерал Л.Болдыг 300 мянган доллар авсан гэдгийг ч хэлсэн. Энэ хэрэг прокурорын шатандаа байна уу ямар шатандаа ч юм тэгээд алга болсон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон. Л.Болдтой холбоотой зүйлсийг прокурор замхруулсан юм. 

Солонгосын Ерөнхий прокурорын газраас Л.Болд 300 мянган долларын залилан хийсэн нь тогтоогдсон. Тэр мөнгийг аваад өгөөч гэсэн бичиг энэ оны зургаадугаар сард надад ирсэн. Ц.Нямдорж энэ бичгийг байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ Ц.Нямдорж бүгдийг мэддэг. Мэдчихээд дарчихсан байж болно" гэв. 

Мөн тэрээр "Байнгын хорооны хуралдаан дээр энэ хэргийг хэлсний төлөө улсын нууц задрууллаа гэж байна. Энд улсын нууцад хамаарах ямар ч зүйл байхгүй. Энэ зөвхөн Л.Болдын л холбогдсон хэрэг. 

Намайг хоёр төрийн нарийн бичгийн даргын амийг хөнөөсөн гэж байна. Би нэгийг нь бүр таних ч үгүй. н.Бороо генералыг муухан мэднэ. Сүүлд Сөүлд ажиллаж байгаад Улсын Гуравдугаар эмнэлэгт өнгөрчихлөө гэж миний нэг таньдаг генерал надад хэлсэн. Зүрхээр өнгөрсөн гэж байсан. 

Нас барсан хүмүүсийг надтай холбож ярьж байгаа нь маш жудаггүй асуудал. 

Байнгын хорооны хурал дээр дөнгөж ажлаа өгч буй ТЕГ-ын даргыг зохион байгуулалттай авааччихаад, шоу зохиож, нууцын зэрэглэлтэй зүйл байгаа гэдгийг мэдсээр байж нэг нь ярь, нөгөө нь битгий ярь гээд хоёр талаас хэлээд байхаар би өөр юу гэж асуухав дээ. Ярих юмуу, ярихгүй юм уу гэж асуусан. Энд баавартай, эсвэл УИХ-ын гишүүдийг атгасан гээд байх зүйл алга. Би байгаагаараа л байсан. Угийн тийм хүн л юм байна. Тэгээд гишүүд хуралдаан дээр өөрсдөө асуулт асуугаад хоорондоо хэрэлдээд байхаар нь миний инээд хүрсэн. Угаасаа инээдтэй харагдаж байсан" гэж ярьлаа.