БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю хэ АНУ-ын талын хүсэлтээр тус улсын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нартай даваа гарагт утсаар ярьжээ.


Талууд худалдаа, эдийн засгийн асуудлуудын талаар санал бодлоо солилцож, цаашид харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.


БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Лю Хэ нь БНХАУ-АНУ-ын эдийн засгийн иж бүрэн хэлэлцээний Хятадын талын ахлагч юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг