БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ, АНУ-ын худалдааны сайд Стивен Мнучин, тус улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Роберт Лайтхайзер нар утсаар ярих үеэрээ хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх хэд хэдэн баримт бичгийн техникийн хэлэлцээ хэдийнэ дууссаныг онцлон тэмдэглэжээ. Энэ тухай Хятадын худалдааны яам өнөөдөр мэдэгдсэн байна.

Хоёр улсын төлөөлөгчид 10 дугаар сарын 25-нд утсаар ярьсан бөгөөд түүнд мөн Хятадын худалдааны сайд Жун Шань оролцжээ.

Талууд хоёр талын санааг зовоосон гол асуудлуудыг цаашид үргэлжлүүлэн харгалзан үзэхээ илэрхийлээд хэд хэдэн баримт бичгийн техникийн хэлэлцээ дууссныг мэдэгдэв” гэж Хятадын Худалдааны яамны мэдэгдэлд дурдсан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг