БЭЭЖИН. /RIA Novosti/. Хэдийгээр эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж байгаа боловч Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламын ажлыг БНХАУ-ын төв Засгийн газар урьдын адил тууштай дэмжинэ гэж тус улсын Төрийн Зөвлөлийн дэргэд дэх Хонконг болон Макаогийн хэрэг эрхэлсэн газрын албан ёсны төлөөлөгч Сюй Луин даваа гарагт мэдэгджээ.

Кэрри Лам 2017 онд засгийн эрхэнд гарсан цагаасаа хойш Хонконгийн оршин суугчдын аж амьдралыг сайжруулах, эдийн засгийн хөгжүүлэх чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан гэж Сюй Луин Хонконгийн байдалд зориулан тусгайлан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэсэн байна.

Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөх шалтгаан болсон сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийн талаар ярихдаа тэрбээр, энэхүү хуулийн төслийн гол зорилго нь хууль эрх зүйн тогтолцоонд байгаа цоорхойг арилгаж, гэмт хэрэгтэй хамтран тэмцэх юм гэж онцлон дурджээ.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг