БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар баасан гарагт уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уулзалтын үеэр Си Жиньпин Саудын Арабын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох явдлын эсрэг манай улс сөрөн зогсох болно гэж хэлсэн ажээ. Мөн тэрбээр, сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой хэмээн шүүмжлэгдэж буй угсаа залгамжлах хунтайжийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

"Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Саудын Арабын эдийн засгийн нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай байдлыг зогсоох эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөнд тусална" гэж БНХАУ-ын дарга хэлжээ.

Үүний хариуд М.Салман, Бүс ба Зам санаачилгыг дэмжиж, БНХАУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Азийн гурван оронд айлчилж буй М.Салман БНХАУ-д пүрэв гарагт хүрэлцэн очсон юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK