БНСУ-д эмчлүүлэхээр очсон монгол иргэнээс коронавирус илэрчээ

Б.Баясгалан
02 сарын 25, 2020

БНСУ-ын Намьяанжү хотод очсон монгол иргэнээс шинэ коронавирус илэрсэн нь батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Элэгний архаг үрэвсэлтэй 35 настай, монгол эрэгтэй эмчлүүлэхээр хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсаас ОМ201 онгоцоор БНСУ руу зорчсон. Очоод дүүргийн эмнэлгээр явсан байна. Өчигдөр энэ хүний шинжилгээний хариунд коронавирус нэмэх гарсан. Хамт явсан эхнэр, эгчээс нь вирус илрээгүй. 

Бид энэ өвчлөлийн нууц үе зэрэг бүх зүйлийг тооцож үзсэн. Энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж байхдаа халдвар авсан байх өндөр магадлалтай байна. 

Манай улсын Гадаад харилцааны яам, цагдаа, хууль хяналтын бүх байгууллага хамтарч ажиллаж, энэ хүнийг хаагуур явсан, ямар шинжилгээ өгсөн зэрэг бүх асуудлыг тандан судалж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.