Peak.mn
11 сарын 29, 2024
Хайртай бүхнээ халамжил уриатай “Хаппи Фловерс” компанийн хамт олон 0-2 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан шинэ үйлчилгээгээ “Хүннү 2222” хороололд нээлээ.
“Happy Babycare” төв нь 24/7 горимоор тасралтгүй ажиллах бөгөөд цэцэрлэгээс ялгаатай нь насны хувьд гурван сартайгаас эхлээд аль ч насны хүүхэд хамрагдах боломжтой. Хамгийн гол нь цөөн хүүхдэд чанартай, хүртээмжтэй үйлчилдэг гэдгээрээ онцлог.
Хэдийнээ байнгын үйлчлүүлэгчтэй болоод буй төв хөнгөн зэргийн аутизмтай хүүхдэд ч мөн тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг байна.
Хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлсэн энэхүү төв нь камераар тоноглогдсон аж.
Үр хүүхдээ буух эзэнтэй, буцах хаягтай газар даатгах нь хамгийн чухал
Хаппи Фловерс компанийн гүйцэтгэх захирал Э.Ууганцэцэг, "Залуу гэр бүл олноороо төвлөрсөн Хүннү 2222 хороололд Happy baby care төвөө нээсэндээ баяртай байна. Энэхүү үйлчилгээг хүүхэдтэй залуу гэр бүлүүд талархан хүлээн авсан.
Ихэнх хосууд хүүхэдтэй болоод нэг нь ажил хийж нөгөө нь хүүхдээ харах сонголт хийдэг. Гэртээ үлдсэн нь ч “Би өдөржин хүүхдээ хараад ядарч байна” гэдэг. Нөгөө нь ажлаа хийгээд ирж байна гэх мэтээр жижиг үл ойлголцол үүссээр сүүлдээ гэр бүл салах хүртлээ асуудал хүндэрдэг.
Эдийн засгийн хувьд хүмүүс зардлаа багасгах гэж хүүхдээ өөрөө хардаг. Үнэндээ нэг нь орлогогүй, хүүхдээ харахын оронд хоёулаа ажлаа хийгээд явбал тухайн гэр бүл санхүүгийн дарамтгүй амьдрах боломжтой. Бид энэхүү асуудлыг шийдэхэд тусалдаг.
Хүүхэд асрагчтай байх, хүүхдээ асрах төвд өгөх нь тухайн гэр бүлд тулгарч буй энэ мэт олон асуудлыг шийдэж чаддаг гэдгээрээ давуу талтай.
Нөгөө талаас гэр бүлд ялангуяа залуу хосуудад хамтдаа цагийг өнгөрүүлэх цаг маш чухал. Хоёрхон цаг ч хамаагүй манай төвд хүүхдээ асруулж, болзоонд явж, бага ч болов үнэ цэнтэй цагийг өөрсдөдөө зарцуулахад Хүннү 2222 төвд нээгдсэн салбарын найрсаг хамт олон маань тусална” гэлээ.
Зураг | Тайлбар |
"Happy babycare" төв | |
Тус төвийн байнгын үйлчлүүлэгч нь хувиараа хөдөлмөр эрхлэгч ээжүүд, гэртээ хүүхдээ асардаг ч яаралтай ажилдаа үедээ нярайгаа авчирч харуулдаг эцэг эхчүүд байдаг аж.
Хүүхдэд эрүүл аюулгүй орчин чухал бөгөөд гэртээ байгаа мэт тав тухыг мэдрүүлэх нь чухал юм. Энэ утгаараа нэг элсэлтдээ 10-аас илүү хүүхэд авдаггүй учраас хүүхэд бүрд чанартай цаг зарцуулж, тулж ажилладаг байна.
Тус төв ажилд орохоор ирсэн охид эмэгтэйчүүдэд сонгон шалгаруулдаг. Хүүхэдтэй ажиллах хүн учраас сэтгэл зүйн сорилууд эмч, эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамруулдаг.
Үүнээс гадна “Хаппи Фловерс” компани нь завгүй эцэг эхчүүдэд зориулан хүүхэд хүргэлтийн үйлчилгээг санал болгодог байна. Ингэснээр хүүхдүүддээ санаа зовж, түгжрэлд бухимдах шаардлагагүйгээр мэргэжлийн жолооч нарт даатгаж цаг заваа хэмнэх боломжтой юм.
Хаяг: Хүннү 2222 хорооллын 217 байрны нэгдүгээр давхарт
Холбогдох утас: 95955535
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.7] ・ 4 өдрийн өмнө Хариулах
Gaihaltai uilchilgee bn