Гадаадын их, дээд сургуульд суралцуулна гэсэн иргэдийг залилах зорилготой зар мэдээлэлд автахгүй байх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд:

2019 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуульд суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлсэн залилангийн хэрэг гарч буй тохиолдол байна.

...Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна. Мөн манай яамнаас зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл гарч байсан. Одоогийн байдлаар тус яамнаас зуучлалын зөвшөөрөл олгогдоогүй болно" гэжээ.


Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.