Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" энэ амралтын өдрүүдэд Баян-өлгий аймгийн Бугат суманд болж байна.

18 дахь удаагаа болж буй тус баярт Баянхонгор аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцож байна. "Бүргэдийн баяр-2017" баярын үеэр бүргэдчний хувцас, бүргэд болон морины тоног хэрэгсэл шалгаруулах, "Бүргэдчин" номын нээлт, Бүргэдчид бүргэдээ сургасан байдлыг шалгаруулах, бүргэдийг алсаас дуудах, амьтны чихмэлд буулгах, амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах зэрэг тэмцээнийг зохион байгуулах юм байна. 

Мөн тус баярыг үзэхээр гадаадын 750 гаруй жуулчин ирсэн аж.