Харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секундын турш юу ч харахгүй болгодог ба үүнийг "гялбаанд орох" гэж ярьдаг.

Шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60 хувь нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг. Түүнчлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын авто машины жолоочийг хүчтэй гялбуулдаг зэрэг бэрхшээлүүд байдаг.

Тэгвэл өчигдрөөс эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг "anti lights"-ийг зарим автомашинд үнэгүй нааж өгч, гэрлийн гялбааны талаар жолооч танд хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж эхэллээ. 

Энэ нь гэрлийн тусгалын ГЯЛБУУЛАХ хэсгийг байхгүй болгодог эерэг талтай гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.