Хүүхдүүд биеийн тамирын хичээлийн оноогоо хичээлийн бус цагаараа гимнастик хийх, жагсаалын бэлтгэлд оролцож тооцуулахаас гадна цэцэрлэгт хүрээлэнгийн ажил хийх туслах шинэлэг санааг олжээ.

АНУ-ын бага сургуулиуд сурагчид ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туславал биеийн тамирын хичээлийнх нь оноог тооцож байна.

Энэ жил олон хүүхэд өөрөө цэцэрлэг зүлэгжүүлэлтийн ажил хийх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настай хүмүүст нэгдэн тусалсан байна.


Сурагчид голдуу навч түүж, хогийн ургамал цэвэрлэж, өвс тэгшилэх зэрэг цэцэрлэгжүүлэх ажил хийх даалгавар авсан бөгөөд дуртайяа гүйцэтгэжээ. Энэхүү ажлын ач холбогдол нь хүүхэд бие даах, бусдад туслаж сурах юм.