Б.Баясгалан
03 сарын 30, 2020
Гадаадын орнуудаас эх орондоо ирсэн зарим иргэний ажиглалтад тусгаарлагдах хугацаа дуусч, тусгаарлагдах байрнаас гарчээ. Тэд үргэлжлүүлэн гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаж, дэглэм барих үүрэгтэй.
Гэвч зарим нь олон нийтийн газраар явах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчил гаргажээ.
Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Сүүлийн 5 хоногт 150 орчим хүн тусгаарлах байрнаас гарсан, одоо 2516 хүн байна. Гарсан хүмүүс гэртээ дэглэм барих ёстой. Энэ бол иргэний үүрэг, холбогдох байгууллагууд маш их ярьж, зөвлөж байгаа.
Гэвч зөрчлүүд гаргаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн нэг хүн 2-3 хоног архидан согтуурсан. Түүнийг цагдаагийн байгууллагад хэлсэн, хатуу ярьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна.
Өөрийгөө гэртээ тусгаарлана гэж бидэнд амлаад, баталгааны хуудаст гарын үсэг зурчихаад, олон дахин сануулж хэлсээр байтал иймэрхүү зөрчил гаргах гээд байна. Иймд иргэдэд дахин анхааруулъя. Одоо хамгийн чухал үе. Юмыг яаж мэдэхэв, нууц үе дээрээ байж байгаад олон нийтийн газраар яваад бусдад тараачихвий. Энэ бол бүх хүнд хамаатай. Иргэд хоорондын зай барих зөвлөмжийг мөрдөх шаардлагатай.
Болохгүй бол тусгаарлалтаас гарсан хүмүүст тусгай тэмдэг наахаар боловсруулсан. Гэхдээ хүний эрх зөрчигдөнө гэж үзээд хүмүүстэйгээ ярьж, хэлэлцээд ойлголцчих болов уу гэсэн байр сууринаас хандаж буй. Гэтэл ойлгохгүй асуудал үүсгээд байна. Иймд хатуухан үзнэ гэдгээ хэлье" хэмээлээ.
Мөн тэрээр "Дараагийн иргэдээ татаж авахтай холбоотойгоор тусгаарлах байрны хүндрэл үүссэн. "Нэг өрөөнд нэг хүн" гэсэн зарчмаар одоогоор 360 орчим хүн хүлээж авах боломж байна. Өнгөрсөн өдрүүдэд ажлын хэсэг явж, олон зүйлийг судалсан.
Өнөө өглөө Улаанбаатар хотын том зочид буудлуудын эзэдтэй уулзаж, нөхцөл байдлаа танилцуулж, шаардлагаа хэлсэн. Өнөөдөр бидэнд хариугаа хэлнэ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, томоохон зарим зочид буудлыг дайчилна. Үүнээс өөр сонголт байхгүй.
Гадагшаа явж буй иргэд хорио цээрийн дэглэм дуустал эргэж ирэхгүй байхаар ажил, асуудлаа шийдвэрлээрэй. Оччихоод маргааш нь юм уу, долоо хоногийн дараа буцаж ирнэ гэсэн ойлголт байхгүй. БНСУ гэхэд бусад улсаас ирсэн гадаад иргэдийг хоногийн 100.000 воны төлбөртэйгээр 14 хоног тусгаарлаж байна. Энэ мэтийг тооцоорой" хэмээн анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [150.129.140.114] ・ 2020.04.03 Хариулах
Нэрийг нь зарлах хэрэгтэй, Монгол улсын газар шороон дээр хөл тависан л бол энд бга хүмүүсийн эрхээр түүний эрх хягзаарлагдана
Зочин [64.119.26.96] ・ 2020.03.30 Хариулах
Nuguu muu UIX odoo xuuli gargax xeregtei tegeed iim yumnuudtai mash xatuu temtsex xeregtei
Зочин [182.160.0.103] ・ 2020.03.30 Хариулах
Tusgaarlaltaas 14 honood garch bga humuusiin gaduur garahgui bga esehed ih ergelzej bn. Hunuus gaduur maskgui, bas huuhdee 2-3 ni daguulaad l hunsnii delguureer heseed l yavj bh um. Hun hudaldan avalt hiigeed zogsoj bhad yag ard, esvel hajuud tulj irj zogsood bh um. Iim humuust TB-eer haldvar hamgaalaliin deglemiin talaar shtork hiij nud chihend ni dasal boltol gargamaar ch um uu. 7 honogtoo 1 udaa huns stugluulahaar garaad ireh hoorond l iim zuiluudiig hardag. Yamaar ch um de. Saihan stag hurdan ireh boltugai. Buh hun esen mend, enh amgalan baih boltugai. Yagaad ch um mongol humuusee harahaar uruvduh, hairlah setgel zeregsteed l bh um. Stagaahan ch um uu, heneggui ch um uu. Baigaa ni l ter ch um uu. Baigalid ih oirhon ussun bolood ter uu. Staanaa l neg amgalan um aa.
Зочин [182.160.0.103] ・ 2020.03.30 Хариулах
Delguur uilchilgeenii tuvuud dotorh steverlegee hiij bga haragddag ch hamgiin ersdel ihtei gadnaas ni zaaval garaar tataj ongoilgodog gadna haalganii bariulaa 2 stag tutsmdaa steverleh ni garagdahgui bgaad anhaaral handuulj ugnu uu. Neg l muuhai sanagdaad bh um. Kassin poss mashin, hungulultiin kartiin huruunii hee taniulah tuhuurumjuudee hereglegch tus bur deer hungun ariutgah archilt hiihgui bna. Hunsnii delguuruudiin iim zuiluud deer ni anhaaruulmaar bn shu.
Санал болгох
1 Би нэг удаа #13: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн цагт л хүн хөгжиж эхэлдэг
2 Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна
3 Peak.mn сайт өнгө төрхөө шинэчлэлээ
4 Bajuna: Эсгийгээр хувцас урлах байгальд ээлтэй технологио Парист толилуулна
5 Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо чухал үүрэгтэй