Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороон дахь 18 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Шав тавих ёслолд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон цэцэрлэгийн эрхлэгч, багш нар оролцов.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг 1954 онд байгуулагдсан бөгөөд Мэргэжлийн хяналын газрын гурван удаагийн дүгнэлтээр 2013 оноос цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон юм.

Дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн хуучин барилгыг нурааж шинээр барьж буй бөгөөд тус цэцэрлэг ашиглалтад орсноор найман бүлэгт 200 хүүхдийг хүлээн авах юм байна. Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд сургуулийн өмнөх насны 463 хүүхэд байдаг. Энэ жилийн хувьд тэдгээрээс 112 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.