Монголбанк өнгөрсөн сараас эхлэн “Алт аян”-ыг эхлүүлээд  байгаа билээ. Алт худалдан авахдаа зах зээлийн хамгийн өндөр үнэ буюу Лондонгийн хөрөнгийн биржийн үнээр худалдан авах болсноос хойш иргэд, байгууллагаас тушаадаг алтны хэмжээ огцом өссөн байна. Аяныг зарласнаас хойш Монгол банк нийт 3,277.20 кг алт худалдан аваад байгаа аж. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад 249.7 кг-аар өссөн үзүүлэлт юм. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12,217,888 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй байна.