16.00 цаг хүртэл завсарлаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Чуулганы хуралдаанаар 2019 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар танилцуулга хийж байна.

Үдээс өмнөх хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэн ч оруулж ирж танилцуулахгүй байна хэмээн УИХ-ын гишүүд шүүмжлээд байсан юм.