COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор 3.7 тэрбум төгрөгийн 184.4 сая мессеж илгээжээ

Х.Оргил
04 сарын 10, 2020

Тусгаарлалтад орсон хүмүүсийг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зорилгоор үүрэн холбооны оператор компаниуд Эрүүл мэндийн яамаар дамжуулан 500 орчим шинэ дугаарыг бэлэглэсэн байна.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэг мессэжийг иргэдэд тогтмол түгээн, одоогийн байдлаар 3.7 тэрбум төгрөгийн 184.4 сая мессеж илгээгээд байгаа аж.

Мөн үүрэн телефоны компаниуд эрүүл мэндийн салбарын ажилтнуудад үнэ төлбөргүй нэгж, дата олгож байгаа нь шуурхай үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлжээ.

Холбоотой сэдвүүд

covid-19 коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.