Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхимийн судлаач, докторант Б.Цолмонбаярын "Ковид ба сонгогчдын үйл байдал" эрдэм шинжилгээний илтгэлээс

Ковид-19 вирусын тархалт дэлхий нийтэд тархсанаас хойш дэлхийн өнцөг булан бүрт болсон парламент, ерөнхийлөгч, бүс нутгийн гээд нийт 33 сонгуулийн оролцоонд Ковидынтархалтын нөлөө хэр байсныг судалжээ. Ингэхдээ судлаачид сонгууль тус бүрийн ирцийг цар тахлаас өмнөх 3 үеийн сонгуультай харьцуулсан байна. 

Судалгааны дүнгээс ихэнх оронд нас баралтын тоо бага бол өмнөх үеийн сонгуулиадаас ирц нь бараг ялгаагүй. Харин  их байгаа үед сонгуулийн ирц илт муу байсныг харж болохоор байна. 

Үүнээс гадна тэд халдварын тохиолдол их байх нь сонгуулийн оролцоонд бага зэрэг сөргөөр нөлөөлж байна хэмээн дүгнэжээ.

Ковид-19 Трампын саналын хувьд сөргөөр нөлөөлснийг судлаачид олж тогтоосон. Энэхүү нөлөө хотжсон муж, хөл хорионд ороогүй муж, аль ч нам ялж болох мужууд болон 2016 онд Трампын илүү олон санал авсан мужуудад хүчтэй мэдрэгдэж байжээ. 

Үүнд  томоохон 2 шалтгаан нөлөөлсөн гэж үзэж байна.

Нэгдүгээрт- Америкчуудын 60% нь Трампын цар тахлын эсрэг авсан арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байсан. 

Хоёрдугаарт- цар тахал болон хямралын шалтгаанаас үүдэн зарим хүмүүс Трампаас илүү Байдэныг сонгосон гэжээ. 


Халдварын тохиолдол бүртгэгдсэн орон нутагт сонгуулийн ирц халдварын тохиолдол илрээгүй орон нутгаас  2.6%-5.1% аар бага үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн хөл хорио хатуу байх эсэх нь сонгуулийн үр дүн, сонгогчдын зан төлөвт ихээхэн нөлөөлж байжээ. 

Үүнийг Францын орон нутгийн сонгуулиар жишээ авахад хөл хорионы хатуу эсвэл зөөлөн бодлого хэрэгжүүлснээр нь хувааж хоёр гол ялгааг олжээ.

1. Хатуу хөл хорионд байгаа хэсэг нь “зөөлөн” хөл хорионд байгаа сонгогчдын зан төлөв тэс өөр байсан байна. Улаан бүсэд байгаа хотын дарга яаралтай арга хэмжээнд илүү ач холбогдол өгсөн бол сонгогчид тэрхүү удирдлагаа илүүтэй дэмжиж байсан ба энэ нь магадгүй хүнд хэцүү үед удирдагчид итгэх итгэл нэмэгддэг гэх таамаглалтай холбоотой байж болох юм.                                                                                                                                                               

 2. Урт хугацаанд хөл хорионд байсан сонгогчид цар тахлын аюулаас илүүтэй зөв удирдлага сонгохыг эрмэлзэх хандлага ажиглагджээ. 

Вирусын халдварын 1 тохиолдол тутамд 10 хүн санал өгөхгүй байна. Энэ аргачлалаар  үзвэл ирэх сонгуулийн ирц 15-18% буурах магадлал байна. Гэхдээ энэ аргачлал дэлхий даяар дархлаажуулалт  дөнгөж эхэлж байсан үeийн судалгаа юм.