Бид дэлхийд зээлийн хүү өндөртэй орнуудын жагсаалтын 3-д орж байна. Энэ бол Монголд төв банк гэдэг интитуци ерөөсөө хөгжөөгүйн илрэл хэмээн өнөөгийн банкны өндөр хүүг шүүмжилдэг эдийн засагч бол Новел инвестмент” компанийн захирал Д.Ангар.

Тэрбээр өнөөдрийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа зээлийн хүүг бууруулах болохоор маш олон тайлбар хэлдэг УИХ-ын гишүүд ямар нэгэн шалтгаанаар өөрсдөө зээл авчихсан байгаа нь шударга бус явдал гээд, ЖДҮ-ийг дэмжих зээлийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Мөн "ББСБ, ломбардгүй гишүүн цөөн, ихэнх нь эхнэр хүүхэд, ойрын итгэлтэй хүнийхээ нэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Ингэхээр тэдгээр ЖДҮ дэжих сангийн мөнгө болох 800 тэрбум төгрөгийн тал нь ББСБ-руу орчихсон юм биш биз гэсэн хардлага надад байна. Үүнийг би хөндлөнгийн зах зээлийн шинжээчийн хувиар харсан" хэмээн ярьсан байна.