Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар "Нэг иргэн-Нэг мод" уриан дор мод тарих аяныг зохион байгуулав. Аянд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн бүх байгууллагууд идэвхитэй хамрагдан, нийт 2000 гаруй ажилтан албан хаагчид, иргэд нэгдэж 9400 гаруй мод тарилаа. 

“Морин хуур” цогцолбороос Шинэ замын уулзвар хүртэлх 2.7 га талбайд мод тарьж байгаа бөгөөд аймгийн БОАЖГ-аас иргэд, ААНБ-уудад талбай хэмжээ болон хэдэн ширхэг, ямар мод тарихыг нарийвчлан хуваарьлаж, аймгийн Захирагчийн алба, БОАЖГ, НААҮГ-ын мэргэжилтнүүд модыг хэрхэн тарих заавар зөвлөгөө өгч ажиллав.

"Нэг иргэн-Нэг мод" уриан дор аймгийн хэмжээнд таригдсан модны усалгаа арчилгаа, хамгаалалтыг НААҮГ-ын хамт олон хариуцах бөгөөд аймгийн ЗДТГ-аас хашаажуулалтыг хийсэн байна.