Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд хийж эхэлжээ. Хоёр, дөрөв, есөн сартай хүүхдүүдэд тус вакциыг хийх бөгөөд вакцинд хамрагдсанаар тухайн өвчний эсрэг 90-ээс дээш хувийн дархлаа тогтдог байна.