Элбэг дэлбэг байдал нь зөвхөн мөнгөтэй хамааралтай зүйл биш. Энэ нь бүх салбарт тухайлбал, харилцаа, сэтгэл зүйн болон бие махбодийн амар амгаланд хамааралтай. Амьдралын чанарыг сайжруулахын тулд бид эхний ээлжинд өөрсдийн бодол, сэтгэхүйг төгс болгох хэрэгтэй. Бид хэрхэн, яаж ярьдаг нь бидний элбэг дэлбэг байдлын энергид нөлөөлж байдаг. Заримдаа бид энергиэ нэмж чаддаг бол заримдаа бид хоосолж орхидог. Та дараах өгүүлбэрүүдийг хэр олон удаа хэлдэгээ бодоод үзээрэй.


“Би хичээнэ”

Жишээлбэл, таныг хэн нэгэн уулзалтад урьжээ. Та хариуд нь “Би очихыг хичээнэ” хэмээн хариулжээ. Гэвч яг үнэн хэрэгтээ та очих гэж байгаа юу эсвэл очихгүй гэж байгаа юм уу?

Ийм төрлийн хариулт өгөх үед шууд л сонирхохгүй байгаа энерги үүсэж бий болдог. Энэ нь таны амьдралд болж буй бүхий л зүйлд нөлөөлдөг.

Гэхдээ хичээл зүтгэл, оролдлогогүйгээр та амжилтад хүрч чадахгүй. Оролдохын хүч зөвхөн бидний хийж байгаа зүйлд биш бидний нээлттэй байдал, үр дүнг хүлээн авч чадах байдалд илэрч байдаг. Ийм төрлийн хандлага нь шинэ, соргог санаа бий болгоход тус болдог.


“Асуудалгүй”

Бид талархалд хэрхэн ямар хандлага гаргадаг тухайгаа бодож үзэх хэрэгтэй. “Асуудалгүй” гэх үгний энерги сөрөг байдаг. “Зүгээр”, “туслахад таатай байлаа” гэх өгүүлбэрүүдийн оронд “асуудалгүй” гэх үгийг хэрэглэснээр таны амьдралын элбэг дэлбэг байдлын урсгал буурч, багасдаг.

Яагаад гэж үү? Яагаад гэвэл та асуудлын талаар сануулж байна. Тиймээс энэ үгийг үгийн сангаасаа хасах хэрэгтэй.


“Шударга бус байна”

Энэ өгүүлбэр биднийг амьдралд хэрхэн ханддагийг шууд харуулж байна. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бид хичээнгүйлэн ажиллаж, заримдаа амжилтанд хүрч, заримдаа азгүйтэлтэй учирдаг. Аль аль тохиолдол бидэнд сургааль болж, эрдэм мэдлэг өгч байдаг. Харин “шударга бус байна” гэх өгүүлбэр сөрөг энергийн эх үүсвэр юм. 

“Шударга бус байдал бол хэвийн үзэгдэл. Хэн ч танд амжилтыг тавган дээр авчирч өгөхгүй. Амжилтад хүрэхийн тулд тууштай, хичээнгүйлэн ажиллаж, амжилтад хүрэх эрхтэй гэдгээ батлах ёстой” гэж Жос Фелбэрхэлж байжээ


“Би тэгэх ёстой байсан”

Энэхүү өгүүлбэр нь харамссан энергийг өөрт агуулж байдаг. Та энэ өгүүлбэрийг хэлэхдээ юу мэдэрч байгаагаа анзаараад нэг үзээрэй. Өдөр тутамдаа энэ өгүүлбэрийг хэрэглэснээр бид дутагдсан энергээ өөртөө татаж байдаг.

Тиймээс дээрх өгүүлбэр биднийг өөрсдийгөө бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байгааг харуулж байгаа юм. Мөн бидэнд өнөөдөр байгаа ашиглах боломжуудыг олгодоггүй байна.